Өдрийн мэндээ.
Өнөөдөр ч ёстой утгагүй өдөр боллоо. Ажлаа сайхан хийгээд байж байтал гэнэт дарга дуудаад надад үүрэг өглөө. Түүнийг нь хийе гэж бодоод гарах гэтэл түүнтэй холбоотой өмнө өдөр нь болсон явдлыг дараг надад танилцууллаа. Түүнийг сонсоод миний уур үнэхээр хүрлээ. Яагаад вэ гэвэл даргын надад өгсөн үүрэгтэй холбоотой асуудлаар ижил зиндааны нэг хэлтсийн дарга манай даргыг ахлах даргын өмнө ёстой нөгөө магтаж матна гэдэг шиг юм болж паакталж сүржигнэсэн байх юм. Харин тэгсэн манай дарга түүнийг нь дуугүй өнгөрөөсөн байх юм. Учир нь нөгөө хэлтсийн дарга гуай харин ч тэр талаар өөрөө ёстой өдөр тутам анхаарал тавьж мэдэж байх атал тэрнийгээ хийгээгүй байж өрөөлийг паакталж өөрийгөө хариуцлагаас зайлуулах тактик хийж аргалсан байх юмаа. Тэрнийг нь сонсоод уур хүрч даргынхаа ярьсан хариуцлагын талаар хэлсэн үгийг ёстой нэг зөвшөөрөхгүй гэдийж арай л шийтгүүлсэнгүй.
Маргааш өгсөн үүргийг нь биелүүлэхээс дээ. Гэхдээ нэг асуудалтай. Учир нь дээр өгүүлсэн - дарга нар өнөөдөр надад "энэ бол зарчмын асуудал" гэж ном ярьж ийм байх ёстой гэж зарчимдсан болохоор би өгсөн үүргийг нь зарчмын дагуу хийх гээд үзэхээс. Харин ч нэг бүтэхгүй байх даа. Харин ч өгсөн үүрэг нь зарчмын бус байдлаар амархан бүтнэ байх гэж бодож байна. Гол нь дарга нар маань асуудлыг зарчмын байр суурьнаас тавьж доод шатанд нь түүнийг зарчмын бус аргаар хийж өгсөөр тэднийг муу занд сургаж давраасанд байгаа юм. Тэр нь үнэхээр новш санагдаад байгаа юм. За за маргаашийг юу ч болсон харъяа. Ингээд бодлоо түр орхие
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment