Friday, March 5, 2010

Санасанаар боллоо.

Өнөөдөр би ажилдаа очоод удаачгүй байтал өчигдөр даргаас авсан үүргээ хийе гэж бодоод байж байтал харин манай дарга надад өгсөн үүргээ өөрөө зохион байгуулаад явж байдаг байгаа. Юу болсон юм бол гээд анзаараад байсан чинь надад өмнө өдөр өгсөн үүрэгтэй ижил төрлийн гэхдээ надад хамаагүй ажил миний хөөцөлдөж байгаа ажилтай ойролцоо ажил бас үүсчээ. За тэгээд хоёулангий нь хамтруулаад хийчихэе гэж бодоод гүйсэн чинь бүтдэггүй ээ. Энэ бол жижиг хэмжээний 2ш ачааг /нийлээд 5 кг хүрэхгүй/ хөдөө явуулах хэрэгтэй болсон юм. Хоёулангий нь 11.00 цагаас өмнө онгоцны буудал хүргэж өгөх хэрэг боллоо. Тэгээд тийшээ явах унаа хэрэгтэй гэж бодоод түүнийг зохицуулдаг газар луу яриад хуваарьтай машинаа асуусан чинь байдаггүй. Яасан гэхээр манай байгууллагад чинь даргаас бичгээр гарсан тушаалаар албан ажлын зориулалттай машиныг албанд ашиглана гээд 2-3 хэлтсийн дунд 1 машин хуваарилаад өгсөнийг нөгөө хурган дарга нар нь шууд өөрсөддөө өмчлөөд нэг нь унаад явахаар нөгөөдүүлдээ олдохгүй тийм асуудал үүсээд авч явсан дарга нь ирэхгүй байсаар нөгөө 11.00 цаг нь дөхлөө. Арга ядаад машин шууд мэдэх дээд дарга руу нь ярьсан чинь нээг их ач холбогдол өгсөнгүй. Харин ч би зүгээр л тэр хүнээс хувийн юм гуйж байгаа шинжтэй юм шиг надад хандаад явчихаар нь олон юм ярьсан ч гүй тэгэсхийгээд орхилоо. Тэгээд жаал бодлоо. "Ачааг хөдөө явуулах мөнгийг нь яах вэ? гээд хэн нэг дарга дээр орох юм бол ийм хэмжээний хоёрын хооронд ачаанд юу яриад байгаа юм. гэх байлгүй. бас дээр нь нисэх хүргэж өгөх унаа олдохгүй нь таксидвал таксины мөнгө нь эргээд олдох болов уу?" гэж асуувал ёстой том тэнэгт гэх байлгүй гэж бодлоо. Мэдээж хувийн ур чадвар гаргаж ямар нэг аргаар биелүүлэх хэрэгтэй. Харин ч нэг түүнийг хурдан биелүүллээ. Яаж вэ гэхээр, нисэх явах унаатай хувь хүн таараад тэрэнд нөгөө ачаагаа өгөөд явуулчихлаа. Одоо түүнийг нөгөө хөдөө рүү нисэх онгоцонд мөнгөгүй дайгаад явуулах арга хайгаад аргаа ч оллоо. Мэдээж нисэх дээр ажиллаж байгаа хүмүүсийг удирддаг газрын ажилтан болохоор тэнд ажилдаг хэн нэгийг даргархаж бас гуйж байгаад онгоцонд хийлгэхээр боллоо /Эргээд энэ нөхөр надаас хувийн асуудлаа хувьсгалаар шийдүүлэх нэг боломжийг бодож байгаа гэж бодогдлоо/. Ачаа маань ч тэгээд явчих байх. Албаны болоод өөрийн халааснаасаа ч мөнгө үрсэнгүй. ёстой хамгийн боломжит хувилбараар ажлыг амжууллаа. Дарга нар ч асуувал, тэд сайн л гэх байх.

Харин энэ ачаа маань замын дундаас алга болвол дарга нар маань бүгд л бөөн хариуцлага асууж, би л хохирч өөрсдөө яаах ч үгүй өнгөрнө дөө.

Гэхдээ энэ бол бас л байж болшгүй асуудал юм. Яагаад вэ гэвэл нөгөө нисэх дээр ажилдаг манай хүмүүс маань тэр ачааг манай албатай холбоотой чухал ачаа гэж бодож түүнийг өгч явуулахын тулд нисэх хүмүүстэй хувьсгалаар харьцаж болохгүйгээс хойш хувиар гуйж, царай алдаж, төрийн нүүрийг барж албаны ажлыг амжуулж байгаа нь утгагүй юм.

Харин нөгөө ахлах даргад маань өгсөн үүрэг нь яаж биелэгдэж байгаа нь тийм ч чухал биш. Түүнийг анзаарахыг ч хүсэхгүй.

Ингэж л ажлаа бүтээж байгаагаа бүгд ажил хйиж байна гэж бодоод байгаа нь утгагүй, бас новшийн юм даа.

Харин ч өгсөн үүрэг нь зарчмын бус байдлаар ёстой амархан бүтэж миний өчигдөрийн бодсоноор боллоо гэж бодож байна.

Үүнийг л зарчимгүй зарчим гээд байгаа юм даа.

Thursday, March 4, 2010

Даргадаа шийтгүүлэх дөхлөө

Өдрийн мэндээ.
Өнөөдөр ч ёстой утгагүй өдөр боллоо. Ажлаа сайхан хийгээд байж байтал
гэнэт дарга дуудаад надад үүрэг өглөө. Түүнийг нь хийе гэж бодоод гарах гэтэл түүнтэй холбоотой өмнө өдөр нь болсон явдлыг дараг надад танилцууллаа. Түүнийг сонсоод миний уур үнэхээр хүрлээ. Яагаад вэ гэвэл даргын надад өгсөн үүрэгтэй холбоотой асуудлаар ижил зиндааны нэг хэлтсийн дарга манай даргыг ахлах даргын өмнө ёстой нөгөө магтаж матна гэдэг шиг юм болж паакталж сүржигнэсэн байх юм. Харин тэгсэн манай дарга түүнийг нь дуугүй өнгөрөөсөн байх юм. Учир нь нөгөө хэлтсийн дарга гуай харин ч тэр талаар өөрөө ёстой өдөр тутам анхаарал тавьж мэдэж байх атал тэрнийгээ хийгээгүй байж өрөөлийг паакталж өөрийгөө хариуцлагаас зайлуулах тактик хийж аргалсан байх юмаа. Тэрнийг нь сонсоод уур хүрч даргынхаа ярьсан хариуцлагын талаар хэлсэн үгийг ёстой нэг зөвшөөрөхгүй гэдийж арай л шийтгүүлсэнгүй.
Маргааш өгсөн үүргийг нь биелүүлэхээс дээ. Гэхдээ нэг асуудалтай. Учир нь дээр өгүүлсэн - дарга нар өнөөдөр надад "энэ бол зарчмын асуудал" гэж ном ярьж ийм байх ёстой гэж зарчимдсан болохоор би өгсөн үүргийг нь зарчмын дагуу хийх гээд үзэхээс. Харин ч нэг бүтэхгүй байх даа. Харин ч өгсөн үүрэг нь зарчмын бус байдлаар амархан бүтнэ байх гэж бодож байна. Гол нь дарга нар маань асуудлыг зарчмын байр суурьнаас тавьж доод шатанд нь түүнийг зарчмын бус аргаар хийж өгсөөр тэднийг муу занд сургаж давраасанд байгаа юм. Тэр нь үнэхээр новш санагдаад байгаа юм. За за маргаашийг юу ч болсон харъяа. Ингээд бодлоо түр орхие